
Balance app нь дижитал технологид суурилсан цахим зээлийн үйлчилгээ үзүүлдэг аппликейшн бөгөөд 5 хүртэлх сая төгрөгийг 5 минутанд авах боломжтой.
Та утсандаа Balance: Fintech апп-г татан “Бүртгүүлэх” товчин дээр даран Үйлчилгээний нөхцөлтэй танилцан , ДАН системээр дамжин мэдээллэээ баталгаажуулснаар хэрэглэгчээр амжилттай бүртгэгдэнэ.
Та “Хувийн мэдээлэл” цэсрүү нэвтрэн “Пин код солих” гэсэн цонхон дээр даран одоогийн пин кодоо баталгаажуулан шинээр тохируулах пин кодоо 2 удаа оруулан баталгаажуулах товчин дээр дарснаар таны пин код амжилттай солигдоно.
Та “Хувийн мэдээлэл” цэсрүү нэвтрэн “Утасны дугаар солих” цонхон дээр даран шинээр бүртгүүлэх утасны дугаараа оруулах бөгөөд тус дугаарт очсон нэг удаагийн кодыг баталгаажуулснаар дугаар амжилттай солигдоно.
Та “Хувийн мэдээлэл” цэсрүү нэвтрэн “Имэйл хаяг солих” цонхон дээр даран шинээр бүртгүүлэх имэйл хаягаа оруулах бөгөөд тус имэйл хаягт очсон нэг удаагийн кодыг баталгаажуулснаар имэйл хаяг амжилттай солигдоно.
Та “Хувийн мэдээлэл” цэсрүү нэвтрэн “Хаягийн мэдээлэл өөрчлөх” цонхон дээр даран шинээр бүртгүүлэх хаягийн дэлгэрэнгүй мэдээллээ оруулан “Шинэчлэх” товчыг дарснаар таны бүртгэлтэй хаяг амжилттай солигдоно.
Та Дижитал зээлийн картан дээр байрлах “Эрх тооцоолох” товчин дээр даран ДАН системээр дамжин мэдээллээ баталгаажуулах бөгөөд ЗМС-с лавлагаа авах 2000 төгрөгний хураамжийг төлснөөр таны зээлийн эрх 3-5 минутанд автоматаар тооцоологдоно.
Танд дижитал зээлийн эрх үүссэн тохиолдолд та салбар нэгжид хандахгүйгээр аппликейшнаараа дамжуулан 100% цахимаар гэрээгээ байгуулан зээл авах боломжтой.
Та “Зээл” цэсний доор байрлах идэвхтэй зээлийн картан дээрээ даран зээлийн хуваарьт төлөлтийг болон зээлийн үлдэгдлээ бүрэн төлөн зээлээ хаах боломжтой.
Та хуваарьт төлөлтөө илүү хийсэн тохиолдолд илүү төлсөн зээлийн дүн үндсэн зээлийн дүнгээс хасагдах ба та дараагийн хуваарьт төлөлтийн өдөр зээлийн төлөлтөө хийхийг анхаарна уу.
Таны зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрсэн тохиолдолд эргэн төлөлт хийгдэх хүртэл түр хугацаанд Дижитал зээлийн бүтээгдэхүүн идэвхгүй болох ба зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү бодогдоно. Мөн таны хугацаа хэтэрсэн зээлийн мэдээлэл Монгол банкны Зээлийн мэдээллийн санд ангилал бууран бүртгэгдэх эрсдэлтэй.
Манай төв салбар Сүхбаатар дүүргийн 8-р хороо , Цэнтрал тауэр оффисын 10 давхар , 1011 тоот. Цагийн хуваарь: Даваа – Баасан 09:00-18:00 /Бямба, Ням гарагт амарна/. Холбогдох утас: 75550555
Та санал хүсэлтээ дэлгэрэнгүй бичиж илгээнэ үү. Бид тун удахгүй хариу өгөх болно.
Хэрэв та Андройд үйлдлийн системтэй бол Google Play Store, IOS үйлдлийн системтэй утастай бол App Store-р дамжуулан Balance: Fintech аппликейшныг татах боломжтой.



Scan to download