Итгэл, тэнцвэр, хөгжил
Балансэд кредит-ийн ертөнцөд тавтай морил.
phones
Бид юу хийдэг вэ
Балансэд кредит ББСБ нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30 өдрийн ТЗ101/726 тоот тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч иргэд, хуулийн этгээдэд зээл олгох эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхлээд байна.
card icon
Бидний уриа
Ухаалаг санхүү, тэнцвэртэй шийдэл Тэнцвэртэй санхүүжилт
card icon
Зорилго
Хэрэглэгчийн хэрэгцээ, төлбөрийн чадварт тулгуурласан ухаалаг санхүүгийн бүтээгдэхүүн, шуурхай шийдлийг ил тод, найдвартайгаар хүргэж, санхүүгийн тэнцвэртэй хэрэглээг бодитоор дэмжихэд оршино.
card icon
Алсын хараа
Дижитал технологид суурилсан ухаалаг санхүүгийн шийдлээр дамжуулан хэрэглэгчдэд санхүүгийн тэнцвэртэй, тогтвортой өсөлтийг бий болгодог, зах зээлд итгэл хүлээсэн санхүүгийн байгууллага болох
card icon
Үнэт зүйл
Ухаалаг шийдэл – Өгөгдөл, дижитал шийдэлд суурилсан оновчтой шийдвэрийг эрхэмлэнэ. Тэнцвэр – Хариуцлагатай зээл олголтоор дамжуулан тогтвортой хэрэглээ, урт хугацааны өсөлтийг дэмжинэ. Хэрэглэгчийн үнэ цэнэ – Бодит хэрэгцээнд нийцсэн уян хатан шийдэл. Итгэлцэл – Ёс зүй, хариуцлагатай үйл ажиллагаагаар урт хугацааны итгэлцлийг бий болгоно.
Мэдээллийн аюулгүй байдлын бодлого
“Балансэд Кредит ББСБ” ХХК нь харилцагчдынхаа итгэл найдварт онцгой ач холбогдол өгч, байгууллагын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 27001:2022 стандартыг нэвтрүүлж, түүний шаардлагыг хэрэгжүүлэх замаар хангаж, холбогдох хууль, дүрэм журмыг ягштал мөрдөж, техник технологийн дэвшилттэй уялдуулан тасралтгүй сайжруулж ажиллана.
iso image
Мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зарчим

Мэдээллийн аюулгүй байдлын тухай холбогдох эрх зүйн хууль, тогтоомж, дүрэм, журам, зохицуулагч байгууллагын шаардлага, хамтран ажиллах гэрээний шаардлага, оролцогч талуудын хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагааг эрхэлнэ.

Байгууллагын мэдээллийн технологийн үйлчилгээ, системийн үйл ажиллагаа, программ хангамж, бүтээгдэхүүн үйлчилгээнд харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг ханган ажиллана.

Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг удирдаж, менежментийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлж, тогтмол хянаж, сайжруулна.

Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журамд тусгасан үйл ажиллагааг удирдлагын дүн шинжилгээний хурлаар хэлэлцэж, шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй, түргэн шуурхай, оновчтой гаргаж, хэрэгжилтийг хангуулан ажиллана.

Байгууллагын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилтыг энэхүү бодлогод нийцүүлэн гаргаж, хэрэгжилтийг тогтмол хугацаанд хянаж, үнэлж, тасралтгүй сайжруулна.

Мэдээллийн аюулгүй байдлын бүрэн бүтэн байдал, нууцлал, хүртээмжтэй байдлыг хангах, Мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бие даасан, хараат бус хяналтыг хэрэгжүүлнэ.

Хүний нөөц
hr picturehr picture
accomplishment icon
Нэгдмэл зорилго
accomplishment icon
Тасралтгүй сайжруулагч, бүтээлч соёл
accomplishment icon
Итгэлтэй, нээлттэй харилцаа
accomplishment icon
Карьер хөгжлийн боломж